Олон улсын тээвэр зуучлал

Miro-Trans Sp. z o.o.

[Хязгаарлагдмал хариуцлагатай компани]

Kliczków Kolonia 1
98-275 Brzeźnio (ПОЛЬШ УЛС)

  • утас: (+48) 43 820 38 00
  • ФАКС: (+48) 43 820 41 05
  • NIP (Татвар төлөгчийн дугаар)
    8272190898
  • REGON (Аж ахуй эрхлэгчийн улсын дугаар) 100266812

Тээврийн бирж:

Miro-Trans компани нь орон нутагт болон дөрвөн зүг найман зовхист орших гадаадын улс орнуудад авто тээврээр экспорт, импорт болон улс орон дамжсан тээвэр зуучлалын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Он удаан жилийн туршид хуримтлагдсан арга туршлагад тулгуурлан бид дараах чиглэлүүдийг хамарсан олон улсын тээврийн үйлчилгээг Танд санал болгож байна. Үүнд:

  • Европ
  • Оросын Холбооны Улс (Сибирь: Новосибирск - Красноярск -Эрхүү - Чита - Хабаровск - Владивосток хотууд)
  • Ази (Монгол, Хятад, Казахстан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Афганистан, Гүрж, Азэрбайджан, Армен улсууд)
  • Ойрхи Дорнод (Иран, Ирак, Сири, Йордан, Израиль, Либан улсууд)
  • Африк (Марокко, Тунез, Либи, Египет улсууд)

Бид тээвэр зуучлалын үйлчилгээг өөрсдийн эзэмшлийн DAF - эмээлт зүтгүүрийн хүчин чадалд тулгуурлан явуулдаг ба манай хагас чиргүүлүүдүүдийн үндсэн төрөлд бүрхүүлтэй хагас чиргүүл, хөргөгчтэй хагас чиргүүлүүд, үүнд хоёр давхраас бүрдсэн хөргөгчтэй хагас чиргүүл г.м. хамрагддаг. Эдгээр тээврийн хэрэгслүүд нь стандартын болон сэрүүн нөхцөлд хадгалах шаардлагатай ачаа барааг тээвэрлэх боломжоор бүрэн хангаж өгдгөөрөө онцлог чанартай.
Тодорхой мэдээллийг Тээврийн хэрэгслүүд гэсэн хуудаснаас олж сонирхоно уу.

Үүнээс гадна, манай авто тээврийн хэрэгслүүд нь 24 цагийн турш сателлитийн хяналтан дор орших ба энэ нь бидэнд даалгасан ачаа тээврийг цаг тухайд нь хүргэх, мөнтүүнчлэн тээвэр зуучлалтай холбоотой бүхий л үйл ажиллагааны горимыг алдагдуулахгүй баримтлах, тээврийн хэрэгслүүдийг удирдан зохион байгуулах, тэдгээрт хараа хяналт тавих болон хамгаалалт үзүүлэх баталгаа өгдөг. Тээврийн хэрэгслүүд хаана явааг хамгийн сүүлийн үеийн GPS болон үүрэн холбооны GSM сүлжээний цахим системийн тусламжтайгаар тодорхойлдог.

Мөн бид үйлчлүүлэгчиддээ ачуулсан бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа олгодог. Учир нь бидэнд даатгасан ачаа бараа бүгд харилцан ялгаагүй даатгалд хамрагддаг.

Үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн мөчөөс эхлэн бид зах зээлд тогтвортой байр суурь эзэмшсэн ба биднээр ачаа тээврээ зөөлгөдөг олон тооны нэр хүндтэй компани, аж ахуйн нэгжүүдийн итгэл найдварыг хүлээж чадсан билээ.

Өрсөлдөгч компаниудаас биднийг ялгаруулагч манай давуу талууд:

  • алсын зайд тээвэр тээвэрлэдэг
  • тээвэр зуучлалын зах зээлд олж эзэмшсэн олон жилийн баялаг туршлагатай
  • орчин үеийн тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан
  • манай жолооч тээвэрчид бидний үйл ажиллагаа явуулдаг зам маршрутуудаар олон жил явж дадлага туршлагажсан.